|
|
|
"Шаргуу ажилла. Түүхийг бүтээ." - Жефф Безос |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,199.09 нэгжид хүрч 0.31 хувийн бууралттай хаагдлаа.
- Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж B+ болголоо.
-Манай улсын уул уурхайн салбараас орж ирж буй орлого өссөн. Гадаад валютын нөөц өссөн. -Гадаад өрийн хэмжээ хугацааны хувьд дарамт бага. -Ирэх жилүүдэд буюу 2024-2026 онуудад бодит эдийн засаг дунджаар 6 хувь өсөх боломжтой. -Оюу толгой төслийн далд уурхайн олборлолт бөгөөд борлуулалт 2025 оноос өснө.
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин хоёр сая төгрөг болсон байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сан сүүлийн 40 жил дэх хамгийн хурднаар бодлогын хүүгээ өсгөж 5.50 хувьд хүргэсэн билээ. Тэгвэл бодлого тодорхойлогчид өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүг сүүлийн 4 жилд анх удаа буурууллаа. Төв банкны бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 0.50 хувиар бууруулж хүүгийн интервалыг 4.75-5.0 хувь болголоо. Хүү буурсны нөлөөгөөр АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 1.36 хувийн өсөлттэй хаагдлаа.
- АНУ-ын инфляцын түвшин 2022 оны 6-р сард оргил үедээ 9.1 хувьд хүрсэн бол 2024 оны 8-р сарын байдлаар 2.5 хувь болж буурсан байна. Тус улсын зорилтот инфляцын түвшин 2.0 тул төв банк бодлогын хүүгээ зах зээлийн хүлээлтийн дагуу өнгөрөгч 7 хоногт буурууллаа.
- АНУ-ын 8-р сарын жижиглэн борлуулалтын дүн сарын өмнөх үеэс 0.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бууралттай хаагдлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.52 хувь, STOXX Europe 600 индекс 0.33 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- Их Британийн 8-р сарын инфляцын түвшин 2.2 хувьд хэвээр хадгаллаа. Английн төв банк өнгөрөгч 7 хоногт болсон мөнгөний бодлогын хурлаар хүүгийн түвшнийг 5.0 хувьд хэвээр хадгаллаа. Бодлого боловсруулагчид хүүг бууруулах тохиромжтой цаг нь ирээгүй гэж үзэж байна. Мөн хүүг эрт, их хэмжээгээр бууруулах нь өндөр эрсдэлтэй гэж үзэж байна.
- 2024 оны 2-р улиралд Евро бүсийн хөдөлмөрийн зах зээлд цалингийн үнийн өсөлт жилийн өмнөх үеэс 4.5 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт суларснаар тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.12 хувь, TOPIX индекс 2.77 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын иений ханш ам.долларын эсрэг сулрах нь экспортоор орлого олдог компаниудын ашигт ажиллагаанд эергээр нөлөөлөх юм.
- 9 сарын 19-20-д болсон төв банкны мөнгөний бодлогын хурлаар бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 0.25 хувьд хэвээр үлдээлээ. Япон улсын төв банк нь 2024 онд 2 удаа буюу 3 сар болон 7 сард болсон мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг тус тус өсгөсөн байгаа юм.
- Япон улсын 8-р сарын суурь инфляцын түвшин 2.7 хувиас өсөж 2.8 хувь хүрлээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.66 хувь, CSI 300 индекс 1.69 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын төв банк 1 жил болон 5 жилийн хугацаатай суурь хүүгийн түвшнүүдийг хэвээр үлдээлээ. 1 жилийн хугацаатай суурь хүү 3.35 хувь, 5 жилийн хугацаатай суурь хүү 3.85 хувь байна.
- БНХАУ-ын 8-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөх мөн үеэс 4.5 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Жижиглэн борлуулалтын дүн жилийн өмнөх үеэс 2.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.45 хувиас 6.68 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.50 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.84 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.49 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2024.09.19
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Mining Week x MinePro 2024” арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тус арга хэмжээ нь ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулагч, зөвлөх, мэргэжилтнүүд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулах, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох өргөн хүрээний үйл ажиллагаа болох юм.
Дэлгэрэнгүй |
|
"ХАСБАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА 2024.09.18
"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11, 36.12 дахь хэсэг болон Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд нийцүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн R-2024-40 тоот тогтоолын дагуу олон нийтэд гаргасан хувьцааны тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна.
Тус банк нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 760 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 1,748,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй |
|
|